Үйл явдал
“СҮҮ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
2022-08-16
Компанийн цэвэр борлуулалтын хэмжээ 53.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” /SUU/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
Компанийн цэвэр борлуулалтын хэмжээ 53.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 5269-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.5 хувиар өсжээ.
Компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үеийн жишгээр 520 төгрөг байгаа бол зах зээлийн үнэлгээ 117.3 хувиар нэмэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 178.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ