MSE
Бусад мэдээ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН "СОЛОНГО ЭС ЭФ" СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-11-25

Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Өнөөдөр /2026.11.25/ "Солонго ЭС ЭФ" сургуулийн төгсөх ангийн 18 сурагч Монголын хөрөнгийн биржид зочилж, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Танилцуулгын үеэр сурагчид хувьцаа, бондын арилжаа хэрхэн явагддаг, компаниуд биржид хэрхэн бүртгэгддэг, иргэд хөрөнгө оруулагч болох боломжийн талаар мэдлэг авсан байна. Мөн 1072 хувьцааны талаар танилцуулж, арилжааны танхимаар зочилж, өдөр тутмын арилжаа хэрхэн явагддагийг биечлэн үзэж сонирхлоо.

Энэхүү айлчлал нь төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ сонгоход санхүү, эдийн засгийн салбарыг илүү ойлгох, бодит туршлага олж авахад дэм болсон гэж зохион байгуулагчид дүгнэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН "СОЛОНГО ЭС ЭФ" СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО · Монголын Хөрөнгийн Бирж