MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“СӨДӨТ” ХК-ИЙН НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭС ЗАРЛАСАН ТЕНДЕР САНАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2011-10-19

“Сөдөт” ХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд тус компанийн хувьцааг худалдан авах тендер санал зарласан нь амжилттай хэрэгжиж 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар боллоо. Арилжаа журмын дагуу явагдаж, тендер санал зарлагч нь хариуцсан үүргийн дагуу 10 965 ширхэг хувьцааг худалдаж авсан байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны ажлын албаны 2011 оны 10-р сарын 5-ны өдрийн 3/2886 тоот мэдэгдлийн дагуу тус компанийн тусгаарлагдсан дансыг нээх шийдвэр гарсан байна.