MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СИМПЛ II БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2023-10-17

Хоёрдогч зах зээлийн арилжааг SBII-BD-17/10/24-C0054-17.5 кодтойгоор эхлүүлэв.

"Ашид Капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/3960 тоот албан бичгийн дагуу өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс тус өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг SBII-BD-17/10/24-C0054-17.5 кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ