MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“СИМПЛ I БОНД” ӨРИЙН БИЧГИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-06-28

Арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/108 тоот тушаалаар "Ашид капитал ББСБ” ХХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.

Үнэт цаасны нэр: Симпл I бонд

Үнэт цаасны төрөл: Энгийн хүүтэй бонд

Бондын тоо ширхэг: 200,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 20,000,000,000 төгрөг

Бондын хугацаа: 12 сар

Бондын хүү: Жилийн 18%

Хүү төлөлт: Улирал тутам

Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст

”Симпл I бонд”-ын үндсэн андеррайтераар "Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ