Үйл явдал
"СИМПЛ АССЕТ ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
2022-06-24
"Симпл ассет ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/2596 тоот албан бичгийн дагуу "Симпл ассет ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ыг "SMPL-BD-23/12/23-C0030-15" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаалж эхэллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ