Үйл явдал
"СИЛИКАТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЛОО
2015-06-12
"Силикат” ХК-ийн үнэт цаасны арилжааг Санхүүгийн зохицуулах хорооноос зогсоолоо.
Санхүүгийн зохицуулах хороонд "Силикат" ХК-иас компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гарган үнэт цаасны бүртгэлээс хасуулах тухай хүсэлт хүргүүлсний дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлийг энд дарж үзнэ үү.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ