MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СИКАП ҮЦК" ХХК АНДЕРРАЙТЕРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

2016-08-04

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 247 тоот тогтоолоор "Сикап ҮЦК" ХХК-д андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олголоо.

Монголын хөрөнгийн биржийн гишүүн "Сикап ҮЦК" ХХК нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 7 сарын 27-ны өдрийн 247 тоот тогтоолоор андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэмж авлаа.

Өнөөдрийн байдлаар Үнэт цаас гаргагчдыг Хөрөнгийн зах зээлд зуучлах чиг үүрэг бүхий андеррайтерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 26 компани МХБ-д гишүүнчлэлтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ