Үйл явдал
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТАТАН БУУГДСАН ХК-ИУДЫН ҮНЭТ ЦААСЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
2013-07-31
МХБ-ийн гүйцэтгэх захирлын 106 тоот тушаалаар “Орхон жимс ногоо”, “Монгол шүдэнз”, “Жавхлант хараа”, “Дээд буян” ХК-иудын хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 233 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот тушаалаар “Орхон жимс ногоо” ХК-ийн нийт гаргасан 410459, “Монгол шүдэнз” ХК-ийн нийт гаргасан 50784, “Жавхлант хараа” ХК-ийн нийт гаргасан 58543, “Дээд буян” ХК-ийн нийт гаргасан 100996 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ