MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ШУНХЛАЙ ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-04

Транч 1 - нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга, Транч 2 - нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/474 тоот тушаалын дагуу "Шунхлай" ХХК-ийн “Шунхлай бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

“Шунхлай” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар дараах байдлаар захиалга бүртгэгдсэн байна.

Транч 1 - нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга,

Транч 2 - нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

”Шунхлай” бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажилласан ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ