MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

"ШУНХЛАЙ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-12-22

Шунхлай" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 800,000 ширхэг, SHHK (3051 ба 3053) кодтой “Шунхлай бонд”-ийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23-р зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалт болон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1380 тоот албан бичгийг тус тус үндэслэн "Шунхлай" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 800,000 ширхэг, SHHK (3051 ба 3053) кодтой “Шунхлай бонд”-ийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company