MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ШУНХЛАЙ БОНД-2" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН II ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 9 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-09-08

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 9 дүгээр сарын 11-17-ны өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 314 дүгээр тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дүгээр сарын 25-ны өдрийн А/295 тоот тушаалаар бүртгэгдсэн “Шунхлай” ХХК-ийн "Шунхлай бонд-2.0" хөтөлбөрийн II транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Бондын нэр: "Шунхлай бонд-2.0" бонд

Бондын тоо ширхэг: 100,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 10,000,000,000 (арван тэрбум)

Бондын хүү/жилийн: Жилийн 17.0%

Бондын хугацаа: 12 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын хүүгийн төрөл: Тогтмол

Бондын хүү тооцох суурь хоног: 365

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Арилжааны захиалга: Санал болгосон хэмжээ 100 хувьд хүрмэгц захиалгыг хааж, хуваарилалт хийнэ.

Захиалга авах хугацаа: 2025.09.11 - 2025.09.17 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

"Шунхлай-2" бондын үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event