MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ШИНЭСТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2024-06-20

Тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 184,723 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан болно.

Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.11.6 дахь заалтыг тус тус үндэслэн "Шинэст" ХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/270 тоот тушаалаар биржийн III ангилалд бүртгэлтэй тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 184,723 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ