Үйл явдал
ШИМТЛЭГ ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР БОЛЛОО
2015-07-16
"Шимтлэг" ХК-ийн оноосон нэрийг “Хар хорум пропертийс” ХК болгон бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Шимтлэг" ХК-ийн оноосон нэрийг “Хар хорум пропертийс” ХК болгон СЗХ-ны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Дээрх тогтоолтой холбогдуулан МХБ-дэхь бүртгэлийн өөрчлөлтийг “Бүртгэлийн журам”-ын дагуу өөрчлөлт оруулах болно.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ