MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖИЛИЙН ХӨЛСИЙГ ХӨНГӨЛЛӨӨ

2015-01-07

“Би Ди Сек ҮЦК” ХК, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-ийн 2015 оны гишүүнчлэлийн жилийн хөлсийг хөнгөллөө.

Монголын хөрөнгийн биржийн Гишүүнчлэлийн журмын 7.2 дахь заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот тушаалаар 2014 онд хийгдсэн нийт арилжааны үнийн дүнгийн 10-аас дээш хувьтай тэнцэх гүйлгээг дангаар хийсэн “Би Ди Сек ҮЦК” ХК болон “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-ийн 2015 оны гишүүнчлэлийн жилийн хөлсийг 10 хувиар хөнгөллөө.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ