MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-20

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт зарлан хуралдуулахаар боллоо.

“Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 33 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.26-ны өдрийн 13:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.12.05-ны өдөр

Хуралдах газар: Улаанбаатар зочид буудлын хурлын зааланд

Хурлаар хэлэлцэх асуудал: Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах компанийн байранд ирэх эсхүл харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хурал зохион байгуулах коммис: 88026677, 99293913, 70372235

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ