MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ШАЛГАЛТ ТОВЛОГДЛОО

2012-04-16

Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох шалгалт 2012 оны 5-р сарын 04-ний өдрийн 15.00 цагт МХБ-ийн байранд зохион байгуулагдахаар боллоо

Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох шалгалт 2012 оны 5-р сарын 04-ний өдрийн 15.00 цагт МХБ-ийн байранд зохион байгуулагдахаар боллоо. Бүртгэл 2012 оны 5-р сарын 01-ний өдрийг дуустал явагдах ба бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирна уу. Үүнд:

- Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг;

- “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- 3х4 хэмжээтэй цээж зураг- 1 хувь /файлаар/;

- Шалгалтын хураамж болох 100,000 төгрөг төлсөн баримт /төлбөрийг Голомт банкны 1105021404 тоот дансанд болон МХБ-ийн кассанд бэлнээр тушааж болно/.

Шалгалтын асуултууд нь “Компанийн тухай хууль”, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон МХБ-ийн холбогдох дүрэм, журмуудыг хамарна.