Үйл явдал
СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВАГДЛАА
2011-05-09
Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс ард олныг мэдээллээр хангах эрхэм үүрэгтэй сэтгүүлчдийг хөрөнгийн захын талаар системтэй зөв мэдлэг, мэдээлэлтэй болоход нь туслах зорилгоор анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнгөрөгч Бямба гарагт зохион байгууллаа.
Сургалтыг МХБ-ийн ТУЗ-ийн дарга, “Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Болд удирдан явуулсан бөгөөд олон улс болон Монголын хөрөнгийн зах зээлийн талаар сонирхолтой илтгэл тавьж сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. Сургалтанд эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичдэг телевиз, сэтгүүл, өдөр тутмын сонингийн сэтгүүлчид хамрагдсан байна.