Үйл явдал
"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГИЙГ СУНГАЛАА
2021-10-29
Үнэт цаасны компаниудын систем саатаж харилцагчдын захиалгыг оруулах ажиллагаа саатсантай холбогдуулан 10-р сарын 29-ны өдрийн захиалга хүлээн авах хугацааг 17:40 минут болгож сунгахаар боллоо.
"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд өнөөдөр үнэт цаасны компаниудын системд үүссэн саатлаас хамааран харилцагчдын захиалгыг оруулах ажиллагаа удааширсантай холбогдуулан 10-р сарын 29-ний өдрийн захиалга хүлээн авах хугацааг 17:40 минут болгож сунгахаар боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ