MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-04-19

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь 2022 оны 1 дүгээр улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 246.66%-иар өсч 41.6 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр алдагдал 4.9%-иар өссөнөөр 4.3 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна;

  • Нийт хөрөнгө 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 13.16%-иар өсч 130.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Уг танилцуулгын үеэр татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон Ковид-19 цар тахлын дараах бизнесийн сэргэлтийн талаар танилцууллаа.

"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь санхүү болон үйл ажиллагааны тайлангаа улирал тутам олон нийтэд танилцуулах бөгөөд 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 7 дугаар сарын 25-ны өдөр, 3 дугаар улирлын үр дүнгийн танилцуулгыг 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус зохион байгуулахаар боллоо.

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ