MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“СЭНДЛИ” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-19

Нэгж хувьцаанд 5.60 /таван төгрөг жаран мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

“Сэндли" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 20.6755 хувийг буюу 1,251,991,232.27 /нэг тэрбум хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 5.60 /таван төгрөг жаран мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ