MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ГАРГАЖ БУЙ "СЭНДЛИ 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-08-01

“Сэндли 2.0” бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 10,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааг амжилттай зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/219 тоот тушаал, “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24/169 албан тоотыг тус тус үндэслэн “Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацааатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд нийт 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 185 хөрөнгө оруулагчийн 188 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ