Үйл явдал
“СЭЛЭНГЭ ДУЛААНХАН” ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ “ЭМ ЭН ДИ” ХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
2017-11-09
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сэлэнгэ Дулаанхан” ХК-ийн оноосон нэрийг “Эм Эн Ди” ХК болгон өөрчиллөө.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/116 тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 472 дугаар тушаалаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сэлэнгэ Дулаанхан” ХК-ийн оноосон нэрийг “Эм Эн Ди” ХК болгон өөрчиллөө.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ