MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"СЭЛЭНГЭ ДУЛААНХАН” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

2017-09-05

Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргийн дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааны нэг бүрийг нь 600 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

"Сэлэнгэ дулаанхан” ХК-ийн хяналтын багцыг эзэмшигч Н.Отгон-од нь "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 3.1-д заасны дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 64,360 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 600 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ: 600 /зургаан зуун/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг: 64,360 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2017 оны 9 сарын 04-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2017 оны 10 сарын 03-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2017 оны 10 сарын 05-ны өдөр

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж - 12/1,Колорадо Бизнес Төв, 2-р давхар 209а тоот

Дэлгэрэнгүй мэдээллийг 99998707 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ