MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ШИЙДВЭРҮҮД

2014-04-14

СЗХ-ны 2014 оны 04 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 04 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцжээ.

  • “Мерекс” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр,

  • “Дархан Импекс” (MSE:DRI) ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасахаар,

  • “Тэнь Ди Сек” ХХК, “НИКИ” ХХК, “Юу Жи Эс” ХХК, “Тэнгри Секуритиес” ХХК, “Мон Хан Трейд” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ