MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ШИЙДВЭРҮҮД

2014-03-17

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

-“Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ыг батлав.
-“Дэвшил мандал” ХК,“Баянбогд” ХК-иудын үнэт цаасны арилжааг сэргээв.
-“Эрээнцав”ХК, “Хасу Мандал” ХК-иудын нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хувьцааг худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрөв.
-“Ундрам Төв” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасав.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ