MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Ц.БАЯРСАЙХАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2014-07-01

Монголын Хөрөнгийн Зах Зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагын удирдлагуудтай Санхүүгийн зохицуулах хороо 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уулзалт зохион байгуулав.

МХБ, ҮЦТТТХТ, МҮЦАЭХ зэрэг Монголын Хөрөнгийн Зах Зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагын удирдлагуудтай Санхүүгийн зохицуулах хороо 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уулзалт зохион байгуулав.
“Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, мэргэжлийн оролцогч байгууллагын үйл ажиллагааг дэмжих талаар чиглэл өгч, хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцов.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГГИЙН БИРЖ