MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖЭЭ

2011-10-20

СЗХ-ны 2011 оны 10-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

-“Юнайтэд Секьюритс” ХХК, “Мөнх үндэс” ХК-иудад брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгож, “Туушин инвест” ХХК-д андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх болон “Стандарт инвестмент” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгов.

-“Монхан Трейд” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“Санар” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн хугацааг сунгав.

-“Очир-Эрдэнэ Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Бат-Эрдэнийг томилов.

-“Сөдөт” ХК-ийн оноосон нэрийг “Азиапасифик пропертис” ХК болгон өөрчлөн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.

-“Жол” ХК, “Чандмань тал” ХК, “Монэнзим” ХК-иудын үнэт цаас, “Монинжбар” ХК-ийн бүтээн байгуулалт бондыг тус тус бүртгэлээс хасав.