MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 481 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг батламжиллаа.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн болон тогтвортой хөгжлийг дэмжих бондтой холбоотой зохицуулалт, өрийн хэрэгслийг бүртгүүлэх үйлчилгээний хөлсний дээд хэмжээг бууруулах зэрэг заалтуудыг тус тус оруулаад байна.

Журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Нэмэлт, өөрчлөлт орсон "Үнэт цаасны бүртгэлийн журам"-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event