MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-ыг батламжиллаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Хадгаламжийн сертификатыг олон нийтэд нээлттэй арилжаалснаар дараах давуу талууд үүснэ. Үүнд:

  • Гадаадын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй, баталгаат бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх,

  • Банкууд урт хугацаатай санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилт татах,

  • Хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгийн хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжийн сертификатын хүүг бууруулалгүй хоёрдогч зах зээлд арилжаалах зэрэг олон давуу талтай юм.

Шинээр баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ