MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН “АРИЛЖААНЫ ЖУРАМ”-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2026-03-27

Тус журмын нэмэлт өөрчлөлтөөр Аймгийн бонд, Нийслэлийн бонд, Олон Улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны шимтгэлд өөрчлөлт орсон юм.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 03 сарын 27-ний өдрийн 135 дугаар тушаалаар батламжиллаа.

Тус журмын нэмэлт өөрчлөлтөөр Монголын хөрөнгийн биржээр арилжигдах Аймгийн бонд, Нийслэлийн бонд, Олон Улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны шимтгэлийг бууруулж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал;

  • Анхдагч зах зээл дээр худалдагдсан Аймаг, Нийслэлийн бонд, Олон улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны үнийн дүнгээс худалдсан талаас 0.0157 хувь, худалдан авсан талаас 0.00875 хувь;

  • Хоёрдогч зах зээл дээр худалдагдсан Аймаг, нийслэлийн бонд, олон улсын санхүүгийн байгууллагын бонд худалдсан талаас шимтгэлгүй, худалдан авсан талаас 0.00875 хувийн шимтгэлийг авах заалтуудыг шинэчлэн тусгаж, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Нэмэлт өөрчлөлтийг баталсан “Арилжааны журам” – тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ