MSE
Бусад мэдээ
Үйл явдал

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМУУДЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-04-01

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам” болон “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлт болон 13 дугаар тогтоолоор баталсан “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг тус тус батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 133 болон 134 тоот тогтоолоор эдгээр журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрч, батламжиллаа.

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-тай энд дарж танилцана уу.

“Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ