MSE
Бусад мэдээ
Үйл явдал

С ТӨРЛИЙН ЗОРЧИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

2023-12-28

С төрлийн зорчих зөвшөөрөлтэй итгэмжлэгдсэн тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн итгэмжлэлийн хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгав.

“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компаниар арилжигдах уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд олгогдсон 2023 оны 12 дугаар сард хугацаа дуусах хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрөлтэй итгэмжлэгдсэн тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн итгэмжлэлийн хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ