Үйл явдал
“РЕМИКОН” ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД ГАРГАСАН ХУВЬЦААГ НЭМЖ БҮРТГЭХИЙГ СЗХ-НООС ЗӨВШӨӨРӨВ
2011-11-30
Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11-р сарын 23-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор “Ремикон” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 39,460,000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянга/ ширхэг хувьцааг бүртгэхийг зөвшөөрсөн байна. Мөн хорооны тогтоолоор нэмж гаргаж буй хувьцааг хаалттай хүрээнд санал болгох доод үнийг 190 төгрөг байхаар тогтоожээ.