MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ОЮУТАН, СУДЛААЧ НАРТ АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАРГАЖ ӨГӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2014-10-07

МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаар тушаалаар оюутан, судлаач нарт арилжааны мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх тухай шийдвэр гаргаад байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, арилжааны мэдээллийг цаг хугацаанд нь үнэн бодитой, шуурхай хүргэх зорилгоор МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаар тушаалаар хөрөнгийн зах зээлийн талаар судалгаа хийж буй оюутан, судлаач нарт арилжааны болон ханшийн мэдээ, индексийн мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх тухай шийдвэр гаргаад байна. Энэхүү ажлын хүрээнд биржийн зүгээс өөрийн цахим хуудаст арилжааны түүхэн мэдээллийг нэмж байршуулах, мэдээллийн санг баяжуулах ажлуудыг хийж эхлүүлээд байна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ