MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ӨРГӨХ МЕХАНИЗМЫН ШИЙДЭЛ ГАРГАН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2026-03-03

Сунгасан хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал

Барилгын гадна нүүрэн талын 12,5м өндөр, 6,9м хоорондын зайтай 2 ширхэг баганад төрийн далбаа, хулдаасан хэвлэл тогтоох механизм хийх мэргэжлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлт, үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

1. Барилга дээр ирж хэмжилт хийх

2. Өргөх механизмын шийдэл гарган танилцуулах /гар ажиллагаа бага, бусад туслах тоног төхөөрөмж шаардахгүйгээр амар хялбар байдлаар өргөх төхөөрөмжийн шийдлүүд танилцуулах/

3. Тогтсон шийдлийн дагуу механизм угсрах

4. Гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн хүлээлцэх

5. Баталгаат хугацаа 1 жил ба баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч байгууллагаас үнэ төлбөргүй засварлах тухай албан бичиг ирүүлнэ.

Жич: Компанийн ажлын байранд ирж хэмжилт хийх, шийдлийн талаар зөвлөлдөх боломжтой.

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал

Сунгасан хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал

Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

Холбоо барих утас: 11-323715

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ