MSE
Бусад мэдээ
Мэдээ мэдээлэл

Онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг өөр зохицуулалттай этгээдэд шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах тухай

2026-11-16

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй үнэт цаасны компанийн үндсэн харилцагчдыг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт зохион байгуулах комиссыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 593 дугаар тушаалаар байгуулсан билээ.

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дор дурдсан компанийн нийт 80,040 харилцагчдыг багцлан шилжүүлэхийг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2026 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү. Үүнд: 

№

Үнэт цаасны компанийн нэр

Байгуулагдсан огноо

Харилцагчийн тоо

1

"Масдак ҮЦК" ХХК (РД:2786486)

2009 №200

80,040

 

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид таницуулах ба эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулах болно.  

Жич: Нэмэлт мэдээллийг СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

“Монголын хөрөнгийн бирж” ХК

Онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг өөр зохицуулалттай этгээдэд шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах тухай · Монголын Хөрөнгийн Бирж