MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ 42 ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ БАЙНА

2017-01-11

Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны 58 компани байгаагаас арилжаанд оролцох эрхтэй 42 гишүүн үнэт цаасны компани (ҮЦК) байна.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны 58 компани байгаагаас арилжаанд оролцох эрхтэй 42 гишүүн үнэт цаасны компани (ҮЦК) байна. Үүнээс дилерийн эрхтэй – 42 ҮЦК, андеррайтерийн эрхтэй – 26 ҮЦК, хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрхтэй – 14 ҮЦК үйл ажиллагаа явуулж байна

2016 онд гишүүн ҮЦК-иудын бүртгэлд өөрчлөлт гараагүй бөгөөд, 42 ҮЦК арилжаанд оролцсоноос 12 сарын 31-ны байдлаар нийт арилжааны дүнгээрээ тэргүүлсэн эхний 5 ҮЦК нийт арилжааны 80 хувийг гүйцэтгэсэн байна.

ҮЦК-иудын арилжааны идэвхийг үнэт цаас тус бүрээр харуулбал:

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ