Үйл явдал
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2024-06-05
Үнэт цаасны арилжаа нээх цагийг түр хугацаагаар хойшлуулж, 14:00 цагаас эхлүүлэх болсныг мэдэгдье.
Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн цогц системийн дэд систем болох CSD системд техникийн саатал үүссэнтэй холбоотойгоор “Монголын хөрөнгийн бирж" ХК нь “Арилжааны журам”-ын 14.2 дахь заалтын дагуу үнэт цаасны арилжаа нээх цагийг түр хугацаагаар хойшлуулж, 14:00 цагаас эхлүүлэх болсныг мэдэгдье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ