MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-08-14

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр “I”, “II", "III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 28,564 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянтээг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22,837 ширхэг үнэт цаас 2,239,470,670 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 925.09 нэгж болж 1.35%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,724,885,263,340 төгрөг болсон байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ