MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-26

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар 3.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 254,429 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Хасу-Мандал ” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.02% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 33,042 ширхэг үнэт цаас 3,304,200,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 885,08 нэгж болж 0.07%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,582,812,961,232 төгрөг болсон байна..

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ