MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-21

2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 19 хувьцаат компанийн 84,080 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 84,080 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Шивээ овоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.44% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 896.66 нэгж болж 0.28%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,611,448,711,847 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ