MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-20

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нийт 377.0 сая төгрөгийн үнэт цаас арилжигдлаа.

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 312,640 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.65%-иар өссөн бол "Хөх ган” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.20% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,817 ширхэг үнэт цаас 275,940,900 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 899.14 нэгж болж 0.26%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,615,870,512,289 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ