MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-06

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 хувьцаат компанийн 60,100 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 60,100 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.35% хувиар унасан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,750 ширхэг "Сүү бонд"-ыг 475,275,000 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 856.1 нэгж болж 0.53%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,503,118,297,565 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ