MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-07-04

2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр "Сүү бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 189,469,400 төгрөгийн үнэт цаас арилжигдсан байна.

2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 78,064 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.93%-иар өссөн бол "Хар тарвагатай” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.14% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,094 ширхэг үнэт цаас 395,097,090 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,893 ширхэг "Сүү бонд"-ыг 189,469,400 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 849.02 нэгж болж 1.34%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,480,796,641,026 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ