MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-05-26

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 19 хувьцаат компанийн 16,687 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 16,687 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх ган" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.79%-иар өссөн бол "АПУ” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.84% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 167 ширхэг үнэт цаас 15,935,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 848.64 нэгж болж 0.75%-иар буурч зах зээлийн үнэлгээ 1,497,551,068,731 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ