MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-05-16

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 38 хувьцаат компанийн 56,039 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 38 хувьцаат компанийн 56,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг ХК" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Мерекс ХК” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.06% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 103 ширхэг үнэт цаас 10,108,420 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 843.97 нэгж болж 1.9%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,480,557,860,382 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ