MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-05-10

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 22 хувьцаат компанийн 42,228 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 42,228 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 5.42%-иар өссөн бол "Дархан хүнс” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.5% хувиар уналаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 830.56 нэгж болж 1.5%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,443,720,290,302 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ