MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-05-04

2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 31 хувьцаат компанийн 128,805 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 31 хувьцаат компанийн 128,805 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг " компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Хасу-Мандал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.73% хувиар уналаа.

Багцын арилжаагаар 1,120 ширхэг засгийн газрын үнэт цаас 109,905,600 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 824,16 нэгж болж 0.66%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,437.416.198.893 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ