MSE
Бусад мэдээ
Зах зээл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-05-01

2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.53% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 782 ширхэг үнэт цаас 72,689,620 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 840.12 нэгж болж 0.35%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,486,743,860,144 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ